Мягмар, 6-р сар 18, 2013
Mongolian

Экспорт, Импортын тээвэр

Монгол улс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оноос эхлэн үүсэн хөгжсөн Тээвэр зуучийн салбар нь өдгөө Монгол улсын гадаад худалдаа, тэр тусмаа

экспорт-импортын гадаад худалдаанд гүйцэтгэж буй үүрэг, хувь хэмжээгээр маш чухал байр суурийг эзэлж байна.

Монгол улс руу импортлогдож байгаа болон Монгол улсаас экспортоор гарч буй бүхий л ачаа, барааны тээвэрлэлт, түүн дотор чингэлгийн тээвэрлэлтийг 100%, овор ихтэй болон задгай төнөг төхөөрөмж, бусад задгай ачааны тээвэрлэлтийн 70%-ийг   Монголын тээвэр зуучийн компаниуд хариуцан гүйцэтгэж байгаа нь энэ салбар улс орны эдийн засагт хичнээн их ач холбогдолтойг илтгэн харуулж байна.

Зөвхөн 2008 онд гэхэд л УБТЗ-р дамжин тээвэрлэгдсэн экспорт-импортын ачааны  тээврийн хэмжээ нь 1.5 сая тонн ачаа болсон бөгөөд үүнийг Монголын тээвэр зуучийн компаниуд хариуцан зохион байгуулсан ба үүн дотор МҮТЗХ-ы гишүүн компаниудын гүйцэтгэж буй үүрэг үлэмж их билээ.

 

Хэн байна

Манайд 2 зочид онлайн