Нийт ачааны 51,1 хувь нь нүүрс ажээ
Улаанбаатар төмөр замынхан эхний хагас жилд 7,5 сая тонн ачаа тээвэрлэж, 1,67 сая зорчигч тээвэрлэжээ. Ачаа эргэлтээр 4,5 сая тонн/км, 556,7 сая зорчигч/км ажил хийж гүйцэтгэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ачаа эргэлт 20 хувиар, зорчигч эргэлт 16,8 хувиар илүү байгаа аж. Нийт ачааны 51,1 хувь нь нүүрс, 6,93 хувь нь барилгын материал, 5,24 хувь нь зэсийн баяжмал, 5,2 хувь нь хайлуур жонш, 20,7 хувь нь төмрийн хүдэр юм байна. Эрдэс баялгийн салбарын ачаа нийт ачилтын 89,14 хувийг эзэлж байна. Тус байгууллагын тээврийн орлогын төлөвлөгөө 109 хувиар биелсэн ба ачаа, зорчигч, тээш тээвэрлэлт нь өмнөх оны мөн үеэс 27 хувиар нэмэгджээ.
Гишүүнчлэл
Хэн байна
Манайд 5 зочид онлайн



