ТУУШИН ХХКомпанийнхан сайхан наадлаа.
Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмын их насны морьдын уралдаанд 312 хүлэг бүртгүүлж, гарааны зурхайгаас 308 морьд эргэсэн байна.
Хүлгэдийн шандсыг шалгаж, хүүхдийн авхаалж шалгасан их насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харъяат, “Мандал Алтай” группын захирал Сүхийн Балдандоржийн хонгор түрүүлж, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул “Туушин” ХХКомпанийн захирал Н.Зоригтын халтар хээр аман хүзүүдэж, Өвөрхангайн Хайрхандулаан сумын уугуул М.Эрхэмбаярын сартай хонгор айргийн гуравт, МУ-ын Манлай уяач С.Ганхуягийн бор айргийн дөрөвт, Ховд аймгийн Дуут сумын Б.Даваанямын хар халзан айргийн тавд тус, тус хурдалжээ.
Гишүүнчлэл
Хэн байна
Манайд 4 зочид онлайн



