Ням, 9-р сар 05, 2010
Mongolian
imagesМонгол улс нь ОХУ, БНХАУ-тай хуурай газраар хиллэдэг, 1.564 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй бүхий, дэлхийн далайд гарцгүй 43 орны нэг юм. Тус улс

нь газарзүйн байрлалын хувьд Европ, Төв азийг Зүүн хойт азийн орнуудтай холбосон зам, тээврийн хамгийн богино маршрутыг өөрийн нутгаар дамжуулан өнгөрүүлэх боломжтойгоороо давуу талтай.

            Энэ ч утгаараа монгол улсыг дайран өнгөрөх ачаа, тээврийн хэмжээ байнга өсөн нэмэгдэж ирсэн бөгөөд энэхүү тээвэрлэлтийн чиглэлийн хөгжил,  түүний улс орны эдийн засагт нөлөөлөх маш чухал хүчин зүйл болгоход  МҮТЗХ-н гишүүн байгууллагуудын оролцоо, чармайлт нэн их билээ. 

            Манай холбооны гишүүн байгууллагууд ОХУ-с БНХАУ-руу дамжин хийгдэж буй бүхий л бараа материал, тухайлбал нефтийн гаралтай бүтээгдэхүүний ачаа тээвэрлэлт, бүх төрлийн мод, модон материал, бусад бараа материалуудын тээвэрлэлтийг УБТЗ-тай хамтран байнга зохион байгуулж байдаг бөгөөд мөн БУНХАУ-с ОХУ, улмаар Европын орнууд руу гарч буй бараа материалын тээврийг чингэлгээр болон бусад тээврийн хэрэгслийг ашиглан өөрсдийн дэлхийг хэрсэн өргөн сүлжээгээ ашиглан зохион байгуулж улс орныхоо эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.

            Зарим нэг тоо баримтыг дурдахад монголын нутгаар 2008 онд дамжин өнгөрсөн нийт транзит тээврийг 100%  Тээвэр Зуучийн компаниуд, тэр тусмаа МҮТЗХ-ы гишүүн байгууллагууд хариуцан зохион байгуулсан байна.

            Даяарчлалын өнөө үед Монгол улсын Засгийн газар газарзүйн байрлалын энэхүү давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болох зорилгоор “Транзит Монгол” Үндэсний хөтөлбөрийг 2008 оны 5 дугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төслийн хүрээнд олон улсын тээвэр, логистикийн үйлчилгээний эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үйлчилгээг хөнгөвчлөх, үндэсний зам, тээврийн сүлжээг өргөжүүлж олон улсын системтэй холбох, олон улсын транзит тээврийг дэмжих үйл ажиллагаа явуулахаар зорьж байна.

            Энэхүү ажлын ач холбогдол, улс орны маань хөгжил дэвшилд нэн чухал чухал нөлөө үзүүлж буй энэ салбарыг хөгжүүлэхэд монголын үндэсний тээвэр зуучийн компаниуд тэргүүн эгнээнд нь оролцож, энэхүү ажлыг нэгдсэн зохион байгуулалттай, үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн, улс орны эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг тийм салбар болгохын тулд МҮТЗХ-н үүрэг нэн чухалаар тавигдаж байна.

             Монгол улсын Засгийн газраас  Европ, Зүүн болон Зүүн хойд азийг холбосон төмөр зам, авто замын сүлжээний Монголын нутгаар дайран өнгөрөх хэсгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, транзит тээврийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг татах, уул уурхайн чиглэлийн ачаа тээвэрлэлтийг нөхцлийг сайжруулах чиглэлээр сонирхогч талуудын анхаарлыг хандуулахад илүүтэй анхааран ажиллаж байгааг МҮТЗХ-н гишүүн байгууллагууд сайшаан хүлээн авахын ялдамд хувийн хэвшлийн зүгээс бүхий л бололцоогоор Засгийн газартайгаа хамтран ажиллах талаар санал, санаачлага гарган идэвхтэй ажиллаж байна.

Хэн байна

Манайд 4 зочид онлайн